
Уулын авиралт, явган болон үүргэвчтэй аялалд тусгайлан зориулсан мэргэжлийн үүргэвч.Anti-tear буюу урагддаггүй материалаар хийгдсэн тул бүх төрлийн хүнд аялалд тохиромжтой. Уг материал нь нэмэлтээр ус борооны өндөр хамгаалалттайгаас гадна борооны цувтай тул аяны хэрэгсэлийг тань байгалын үзэгдлүүдийн үед найдвартай хамгаална.
Дээд хаалт хэсэг жижиг үүргэвч болж салдаг тул энгийн аялалын үед жижгийг хэрэглэх боломжтой. Доод талд аяны ээлжийн гутал хийх тусгай хэсэгтэйгээс гадна талд аяны таяг, майхан, мишок, гудас зэргийг тогтоох өлгүүр болон тогтоогууртай.
Урт хугацааны хүнд аялалын үед нурууны ачаалалыг хуваарилах болон амьсгалах технологитойгоос гадна дохионы шүгэл, нүдний шил хадгалах хэсэг гэх мэт урт хугацааны аялалын шаардлагуудыг бүрэн хангасан.
Нэмэлт мэдээлэл:
Gender/ Хүйс : Unisex
Dimensions/ Хэмжээ : 30 x 27 x 61 cm
Volume/ Багтаамж Литрээр: 50+5 L
Material(s)/ Материал : 210 D Nylon Ripstop PU Coating
Support/ Технологи: K.A.S System
Weight/ Жин : 1.81 kg